“RE" дижитал камер, “HTC Desire EYE" ухаалаг гар утас мэндэллээ

“HTC" корпораци усны хамгаалалттай, өргөн дурантай, зураг авч дүрс бичлэг хийдэг “RE" дижитал камераа танилцууллаа.
Цилиндр хэлбэрийн энэхүү камерыг баримагц автоматаар асдаг бөгөөд ердөө хоёр товчтой бөгөөд 1080 пикселийн нягтралтай бичлэг хийдэг юм байна.
Түүнчлэн 13 мегапикселийн нягтралтай камер бүхий “Android" үйлдлийн системтэй “HTC Desire EYE" ухаалаг гар утсаа Нью-Йоркт зохион байгуулсан арга хэмжээнийхээ үеэр танилцуулаад байна.
“RE" камер нь гар утас болон таблеттай утасгүйгээр холбогдох боломжтой юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ