Анжелина Жоли "Эр зоригийн одон"-оор шагнагдлаа

Их Британийн хатан хаан II Элизабет алдарт жүжигчин Анжелина Жолиг “Эр зоригийн одон”-оор шагнажээ. Эрх нь зөрчигдөж буй олон мянган эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, сайн үйлс хийж байгаад нь талархаж ийнхүү шагнасан байна.

Хатан хаан “Та болон таны эхлүүлсэн ажил гайхамшиг” хэмээгээд “Анжелина Жолид өөрийн биеэр шагнал гардуулсандаа талархаж байна. Таны эхлүүлсэн ажил олон эмэгтэйчүүдэд дэм өгөөсэй. Британийн хатан хааны хувиар Жоли таныг үргэлж дэмжих болно” гэсэн байна.

Харин жүжигчин бүсгүй энэ талаар өөрийн твиттер хуудаснаа “Баярлалаа. Та бүхний урмыг хэзээ ч хугалахгүй” хэмээн жиргэжээ.

Жоли өнгөрсөн жилээс эхэлж НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын элчээр сонгогдож, “Эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос биш” холбоог байгуулсан билээ. Тус холбооны хүрээнд тэрбээр эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг Африкийн таван оронд айлчилсан юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ