Пакистаны сонгуулийн үймээнд 130 хүн амь насаа алджээ


Энэ сарын 11-нд болсон Пакистаны үндэсний ассамблейн сонгуульдЗүүн төвийн “Пакистаны лалын лиг” нам нь яллалт байгуулсан. Энэ тохиолдолд Ерөнхий сайд асан Наваз Шариф Ерөнхий сайдын суудалд гурав дахь удаагаа суух юм. Түүний талынхан Лахор хотод төв байрныхаа дэргэд ялалтаа тэмдэглэж байгаа. Энэ намтай өрсөлдсөн Имран Ханы удирддаг “Шударга ёсны төлөөх Пакистаны хөдөлгөөн” нам ялагдлаа хүлээсэн аж. Тэгэхдээ албан ёсны бус мэдээгээр сонгуульд өрсөлдсөн нэг ч нам 172 мандатын хагасаас илүүг нь авч чадаагүй бололтой. Шариф бусад намынхныг хамтарч ажиллахыг уриалаад байгаа.
Харин сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй байгаа иргэд бослого гаргаж нэлээд томоохон мөргөлдөөн үүсгээд байгаа юм. Сонгуульд ялагдсан нь тодорхой болоод байгаа намын гишүүдийн эсрэг алан хядах ажиллагаа, довтолгоон санал хураахаас өмнөх өдрүүдэд гарсаар байсан бөгөөд нийтдээ 130 орчим хүний амь хохироод байгаа аж. Түүнчлэн сонгуулийн үед Пакистанд алан хядах ажиллагаа үйлдэж, 24 хүний амь үрэгдсэн аж.
Сонгуулийн төв комиссын мэдээгээр сонгогчдын 60 орчим хувь нь сонгуульд оролцжээ. Сонгогчдын идэвх сайн байснаас санал авах хугацааг нэг цагаар сунгасан гэж урьд нь мэдээлж байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ