Согтуудаа осол гаргасан бол нөхөн олговор олгохгүй

Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 06-нд УИХ-аас батлан гаргаад гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэхүү хуулинд зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг эзэмшигчид болон жолооч нар даатгалд заавал хамрагдахыг шаардаж байгаа.
Монгол улсад зам тээврийн осол их хэмжээгээр гарч, жилд дунджаар 400 гаруй хүн зам тээврийн ослоор нас барж, 1000 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон гэсэн судалгаа бий. 2013 оны байдлаар жолоочийнбуруугаас 97,2 хувь нь,зорчин явагчдын буруугаас2,6 хувь нь хамааралтай гэсэн дүгнэлт гарчээ.
Дээрх хуулийн гол санаа ньзамынхөдөлгөөнд оролцогч жолоочийн хариуцлагыг өндөржүүлэх,зам тээврийн осол аваарын хохирогчийн хохирлыгямарнэг хэмжээгээр багасгах, арилгахад онцгой анхаарч, шийдвэрлэхэд чиглэгдсэн хохирлыг зуун хувь барагдуулдаг байхаар шийдвэрлэсэн ажээ. 2014 оны хувьд эхний найман сарын байдлаар 13,1 мянган даатгалын тохиолдол гарч, 6,7 тэрбум төгрөгийн хохирлыгдаатгалаас олгосон байна.
Даатгалынтохиолдлоос хохирсон иргэний хохирлыг заавал барагдуулах нь даатгалын гол зарчим. Гэтэл сайн дураар сонгож даатгуулдаг тээврийнхэрэгслийн даатгалын гэрээнд согтуудаа аваар осол хийсэн бол олгохгүй гэж тусгасныг жолоочийн хариуцлагын даатгалтай хольж хутгах нь бий. Түүнчлэн хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой даатгалын тохиолдол гарвал олгох нөхөн төлбөрийн80 хүртэлх хувийг хүнд зориулж түүнд нь зарцуулахыг хуулинд тусгасан байна. Энэ бол иргэн хүний санхүүгийн эрсдлийг хуваалцаж байгаа хэрэг бөгөөд нөгөөталаар хүнээ хамгаалж байгаагийн нэг хэлбэр ажээ.
Хэрэв даатгалгүй жолооч бусдад хохирол учруулсан бол хохирлыг сангаас гаргаж, дараа нь буруутай этгээдээс нэхэмжилж даатгалын сандаа буцаан оруулах боломжтой. Гагцхүү энэ үүргийг Албан журмын даатгагчдынхолбоохүлээдэг.
Мөн Даатгалынсангийн нэг зориулалт нь хохирогчид нөхөн төлбөр олгох. Тодруулбал,даатгалд хамрагдаагүй этгээд, мөн даатгалын гэрээний хугацаа нь дууссан этгээд, даатгасан компани нь дампуурсан зэрэг тохиолдлуудад даатгуулагчийн эрх ашиг хохирвол төрийн мэдлийн даатгалын сангаас тухайн хохирлыг барагдуулах юм. Түүнчлэн зам тээврийн осолд буруутай этгээд /хоорондоо тохиролцоогүй/шууд төлбөр хийх чадваргүй бол хохирогчийн хохирлыг даатгалын сангаас нөхөж өгөөд, графикаар барагдуулах боломжтой. Гэвч 2013, 2014 онд даатгалын сангаас нөхөн төлбөр авсанхүмүүсээс15 хүн буцаан төлөх графикт хугацааг хэтрүүлсэн 2 этгээд нь оргон зайлсан ба тэднийг хуулийн дагуу шүүхэд шилжүүлжээ.
Ер нь жолоочийн даатгалын нэгжилийн хураамжийн хэмжээг хамгийн багаар тооцоход 16.6-18.0 тэрбум төгрөгийг даатгалын сандбүрдүүлэх шаардлагатай юм байна. Энэхүү сангийн орлогыг дараахь эх үүсвэрээс бүрдүүлдэг.
- Жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаа эрхлэгч компаниудынтухайн жилд олсон орлогоос Санхүүгийн зохицуулаххорооны дарга , Сангийн сайдын хамтарсан шийдвэрээр тогтоосон хөрөнгө
- Хуулийн хэрэгжилттэй холбогдуулаад зам тээврийн зөрчилд ногдуулсан торгуулийн орлогын 50 хувь,
- Буруутай этгээдээс буцаан нэхэмжилж авсан нөхөн төлбөрийн орлого,
- Авто тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн татварын орлогын 10 хувь / орон нутгийн төсөвт ордог орлого/,
- Мэдээллийн санг бусдад /гишүүн, компаниудашиглуулсаны төлбөрөөс чөлөөлөгдөнө / орлогоос тус тус бүрдүүлдэг.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ