Зааглах шугам байгуулах болжээ

Хүчнийхэн болон журамт цэргийг зааглах шугамын тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай БН Донецк Ард Улсын тэргүүн Александр Захарченкогийн мэдээллийг Украины эрх баригчид нотлосон байна. Террорын эсрэг ажиллагааны хэвлэлийн төвийн албан ёсны төлөөлөгч Владислав Селезнев бямба гарагт телевизийн “Дождь” сувгийн нэвтрүүлгээр зохих мэдэгдэл хийжээ.

“Тиймээ,ийм баримт бичигт гарын үсэг зурсан нь үнэн,мөргөлдөөнд оролцож буй талуудыг зааглах бүхий л шаардлагатай нөхцөл бүрдүүлэх зорилготой ажиллаж буй гурван талын хэсэг бий” гэж Селезнев мэдэгдсэн байна.

Гэхдээ тэр хэлэлцээрийн нарийн ширийн үйлийг мэдэхгүй, хэлэлцээрийг боловсруулахад Украин, БН Донецк Ард Улс, БН Луганск Ард Улсын төлөөлөгчдийн зэрэгцээ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгуулдагын төлөөлөгчийн газрын ажилтхнууд, оросын дипломатчид оролцсоныг л тодруулан тайлбарласан байна.

Баасан гарагт Александр Захарченко зааглах шугамын тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныг мэдэгдсэн юм.

Украины хүчнийхэн хэд хэдэн суурин, түүний дотор сүүлийн үед ширүүн тулалдаан болсон Донецкийн нисэх буудлын ойролцоохи Пески суурингаас гарахаар талууд тохиролцсоныг Захарченко хэлжээ. Үүнээс гадна, украины цэргийнхэн Марьинка, Первомайское тосгоноос гарч; ингэхдээ Мариуполь, Славянск, Краматорск хот Киевийн удирдлага үлдаж байгаа гэнэ.

Энэ мэдээлэл тарсны дараа Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дарга Андрей Лысенко зааглахтай холбоотой ямар нэг баримт бичгийг тус зөвлөл аваагүй гэж эхлэж мэдэгдээд, сүүлд нь ийм тохиролцоонд хүрсэн гэдгийг ерөөс няцаасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ