Оросууд матрын мах импортолно

Матрын хөлдөөсөн махыг Филиппинээс нийлүүлэх зөвшөөрлийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн хяналтын албанаас олгосон байна.

Түүнчлэн “Бид Казахстан, Беларусийн холбогдох албаныхантай тохиролцсоны үндсэн дээр зөвшөөрлийг олгож байна” гээд Филиппиний Хөдөө аж ахуйн департаментаас матрын хөлдүү махны үйлдвэрийг зөвшөөрлийн жагсаалтдаа багтаахыг хүссэн гэнэ. Ийнхүү Филиппины “Coral Agri-ventures Farm, Inc.” компани орос руу матрын мах экспортлохоор болжээ.

Матрын махыг Зүүн-өмнөд Азийн орнууд, Австрали, Африк, Карибын тэнгис орчмын орнуудад өргөн хэрэглэдэг байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ