Утасны дугаараа өгөөгүйн төлөө амиа алджээ

Бүхнийг Чадагч Бурхны Сүмийнхэн бурхан ертөнцийн төгсгөлийг зөгнөхөөр Хятад эмэгтэйн дүрээр эх дэлхийд эргэн ирсэн гэдэгт итгэдэг ажээ. Жао Вэйшан гэгч багш хүн өдгөөгөөс 25 жилийн өмнө энэхүү шашны бүлэглэлийг байгуулсан бөгөөд өөрийгөө бурхантай шууд холбогдсон гэж хэлдэг нэгэн.
Түүний бүлэглэлд багтдаг таван гишүүн өнгөрсөн 5 дугаар сард Хятадын Шаньдон мужийн McDonald‘s ресторанд 37 настай У Шуоян гэгч эмэгтэйг зодож хөнөөжээ. Хохирогч эмэгтэй тэдний шашны сүмд элсэхгүйн тулд утасныхаа дугаарыг өгөөгүйн төлөө ийнхүү амиа алдсан байна.
Хятадын шүүх таван залуугийн хоёрт нь цаазын ял, хоёрт нь 10 жил хорих ял, нэгд нь насаар нь хорих ял тус тус оноожээ. Хятадын цагдаагийнхан энэ хэргийн дараа тус сүмийн олон зуун гишүүдийг баривчилсан байна.
Бүхнийг Чадагч Бурхны Сүм хэмээх шашны бүлэглэлийг Хятадад хуулиар хориглосон байдаг ч олон сая гишүүдтэй гэсэн мэдээлэл байдаг ажээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ