Си Зиньпинд жагсагчид захидал илгээжээ

Хонконгод жагсаал хийж буй оюутнууд БНХАУ-ын дарга Си Зиньпинд нээлттэй захидал илгээжээ. Тус захидалдаа хэд хэдэн хүсэлт, шаардлагыг тусгасан байна. Захидалдаа:

-Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Жэньин өндөр албан тушаалтнуудын дунд авлигын эсрэг компанит ажил өрнүүлж байна гэсэн нэрийдлээр 50 сая ам.доллар нуун дарагдуулсан. Лян Жэньинийг огцоруулахыг шаарджээ

- Хонконгийн засаг захиргааны болон хууль тогтоох байгууллагын сонгуулийн шинэчлэлийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж буй Хонконгийн мянга мянган иргэдийн дуу хоолойг үл ойшоож байна

- Бүх нийтийн эрх тэгш байдлын баталгаа болсон ардчилсан нийгэм байгуулах, түүнчлэн Хонконгийн асуудлыг тус улсын Засгийн газар шийдэх эрхийг олгохыг шаардаж байна зэрэг баримт дурдан захидал илгээсэн байна.

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Лян Жэньин их хэмжээний мөнгө нуусан гэдэг бол худал, тэгээд ч эдгээр жагсагч оюутнууд ямар нэг үр дүнд хүрэхгүй хэмээн өчигдөр телевизэд өгсөн ярилцлагандаа хэлжээ. Өнөөдрийн байдлаар оюутнуудыг хүчээр тараах, засгийн газрын байрны өмнө байрласан жагсагчдыг тараах, тэдний байрлуулсан хаалтуудыг хурааж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ