Орос 17 мянган цэргээ буцаан татав

Ерөнхийлөгч Владимир Путин Ростов мужид цэргийн сургуулилтад оролцж буй Украины хилийн ойролцоох цэргийн ангиудаа байнга байрладаг газарт нь буцаахыг Батлан хамгаалахын сайдад даалгалаа гэж “Газета.ру” сайтад мэдээлжээ.

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тушаалыг тайлбарлахдаа, “энэ нь өнгөрсөн зун Ростов мужид тактикийн сургуулилт хийсэн 17,6 мянган цэргийн албан хаагчийг хэлж байгаа юм” гэжээ.

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдтэй шуурхай зөвлөлгөөн хийснийхээ дараа Путинбатлан хамгаалахын сайдтай тусгайлан уулзсан байна.

“Өмнөдийн цэргийн тойргийн сургуулилтын талбайп зуны сургалт дууссаныг сайд дээд ерөнхий командлагчид илтгэсэн.Илтгэлийг сонсоод, Путин цэргийг байнга байрладаг газарт нь буцааж эхлэхийг даалгалаа” гэж Пескков хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ