Путин, Меркель нар ASEM-ын хэлэлцээнд бэлтгэх асуудал хэлэлцжээ

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель нар Милан хотод болох “Ази-Европ”-ын форумын (ACEM) дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийх хэлэлцээнд бэлтгэх асуудлыг утсаар хэлэлцлээ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Путин АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины ерөнхийлөгч Петр Порошенко нартай уулзаж болох юм гэж Оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков түрүүнд нь хэлсэн юм.

"Ази-Европ"-ын форум (АСЕМ) нь Зүүн Ази болон Европын орнуудыг нэгтгэдэг олон улсын байгууллага юм. Дэлхийн худалдааны гуравны хоёр, дэлхийн нийт бүтээгдэхүүний 60 орчим хувь ногддог 48 орон, түүнчлэнолон улсын хоёр байгууллага – Европын комисс болон Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо - АСЕАН-ны нарийн бичгийн дарга нарын газар АСЕМ-д багтдаг.АСЕМ-ийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт аравдугаар сарын 16-17-нд Милан хотод болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ