Сноуден нутаг буцахаас татгалзсанаа тайлбарлав

Америкийн тусгай албаны ажилтан байсан Эдвард Сноуден нээлттэй шүүх хурал хийх баталгааг АНУ-ын эрх баригчдаас аваагүй учир, Оросоос эх орондоо буцаж чадахгүй болжбайна. Тэр “The New Yorker” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ.
Тангарагийн шүүгчдийг оролцуулан нээлттэй шүүх хурал хийх тохиолдолд буцаж очиход бэлэн байгаа тухайгаа Америкийн баригчдад удаа дараа хэлж байснаа Сноуден тэмдэглэсэн байна. “Гэвч тэд одоо болтол татгалзаж байна” гэж Сноуден хэлжээ.
Засгийн газраас нуух юмтай тэр хүмүүс л мөрдөж тагнах хөтөлбөрийг эсэргүүцдэг гэсэн бодлыг тусгай албаны хуучин ажилтан шүүмжилсэн байна. Ингэж үзэж байгаа хүмүүс өөрийн эрхэнд санаа тавихгүй байгаа хэрэг гэж тэр дурджээ. “Гэвч үнэндээ засгийн газар таны эрхийг зөрчиж байгаагаа үндэслэлтэй тайлбарлах ёстой” гэж Сноуден тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна Сноуден мэдээ сэлтийг шифрлэх арга ашигладаггүй сервис хэрэглэхгүй байхыг интернэт-хэрэглэгчдэд уриалжээ. Тэр Google, Facebook зэрэг сайтыг “аюултай” гэж тодорхойлсон байна. Эдвард Сноуден америкийн тусгай албадын үйл ажиллагааны тухай нууц баримт бичгүүдийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Жирийн америкчууд болон дэлхийн удирдагчдын аль алины телефон утасны яриаг чагнаж, электрон захидлыг нь уншиж байдаг тухай материалуудад мэдээлсэн. АНУ-д Сноуденыг тагнуул хийж байсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд эх орондоо буцаж очвол түүнд 30 хүртэл жил хорих ял оноож мэднэ.
Тэр 2013 оны зургадугаар сарын 23-наас Москвад байгаа юм. Мөн оны наймдугаар сард тэр Оросын нутагт түр оронох эрх авч, 2014 оны наймдугаар сардорршин суух үнэмлэх авсан байна.Тэр өөрийн найз бүсгүй жүжигчин Линдс Миллсийг Москвад авчирсан нь саяхан тодорхой болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ