Путинтэй ширүүхэн ярихаар Австралийн ерөнхий сайд амлаж байна

Манайд болох дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй “нухацтай ярина” гэж Австралийн ерөнхий сайд Тони Эбботт мэдэгджээ. Ассошиэйтед пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Долдугаар сарын 17-нд Донецк мужийн агаарт сүйрсэн Малайзын “Боинг” нисэх онгоцны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахад “бүрэн дэмжлэг үзүүлэхийг” Оросоос шаардахаар засгийн газрын тэргүүн амлажээ.
“Би Путинтэй “барьцалдах” шахуу болохоос гадна, “Оросын дэмжиж байгаа босогчид австраличуудын амь насанд хүрсэн” гэдпгийг түүнд хэлнэ. Та ингэхийг хүсээгүйг бид ойлгож байна. Гэхдэээнэ эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахад таны зүгээс бүхий л шаардлагатай тусламж үзүүлэхийг одоо бид шаардаж байна” гэж тэр мэдэгджээ.
Ингэхдээ “хэрвээ сэжигтнүүд нь таны нөлөөлж чадах тэр хүмүүс мөн гэдэг нь мөрдөн шалгалтын явцад тодорхой болвол, та шударга ёс ялахад туслах хэрэгтэй” гэж Эбботт хэлсэн байна.
Оросын ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 15-16-нд Брисбен хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэдгийг Австралийн сангийн сайд Жо Хоки саяхан мэдэгдсэн юм.
Нисэх онгоц сүйрсэн шалтгааныг Нидерландад мөрдөн шалгаж байгаа бөгөөд хар хайрцагны бичлэгийг Их Британийн нутагт тайлж уншиж байгаа билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ