Цагдаа нарыг үл тоон жагссаар байна

Хонконгийн оюутнуудын шүхэрт хувьсгал үргэлжилж байна. Тэдэнд Хятадын Тусгай захиргааны бүсийн эрх баригчид жагсаалаа энэ сарын 6-нд дуусгах үүрэг өгсөн ч эсэргүүцлээ илэрхийлж буй 100 мянган жагсагч “Зорилгодоо хүрэхээс нааш гэртээ харихгүй” гэж мэдэгджээ.
Харин өнөөдөр засгийн газрын зүгээс цагдаа нараар жагсагчдын хаалтыг буулгаж, жагсаж байгаа төв талбайг цэвэрлэж эхлүүлжээ. Гэсэн хэдий ч жагсагчид дахин хаалтуудыг босгоно гэдгээ илэрхийлээд байгаа юм. Тус улсын эрх баригчид, их сургуулийн захирлууд, олонд нэр хүндтэй эрхмүүд жагсагчдыг эсэргүүцлээ зогсоохыг янз бүрээр уриалж байгаа аж.
Энэхүү шүхэрт хувьсгал нь 1989 оноос хойш Хятадын Коммунист намд тохиолдсон хамгийн том сорилт гэж болох юм. 25 жилийн өмнөБээжинд Тянь Ань Миний талбайд олон мянган оюутнууд эсэргүүцэн жагсаж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ