Эболагийн эсрэг туршилтын эм хэрэглэж байсан НҮБ-ын ажилтан нас баржээ

Халдвар ихээр тархаад буй Либери улсад ажиллаж байсан НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагын ажилтан эболагийн халдвар авч нас баржээ. Тэрээр эболагийн эсрэг туршилтын эм хэрэглэж байсан ч амьсгал хураасан байна.
Тус ажилтан нь Судан гаралтай, 56 настай эрэгтэй байсан баГерманы Лейпциг хотын эмнэлэгт нас барсан байна. Одоогоортус вирусаар өвчлөгсдийн тоо 8000 хол даваад байна. Халдвар авагсдын 54 орчим хувь нь нас барсан байна.
Африкын улсуудаас гадна АНУ, Испани зэрэг улсуудад халдвар тээгч иргэд илэрсэн юм. Тус вирусаас болж АНУ, Их Британи болон бусад улсууд нисэх буудлууд дээр шалгах төхөөрөмж ажиллуулж эхэлжээ. Манай урд хөршид ч мөн тархах магадлал 97 хувь гэсэн тооцоо байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ