Оюутнууд ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа

Мексик улсад алга болсон оюутнуудыг хөнөөсөн цагдаа нарыг ерөнхийлөгч өмгөөлж байна хэмээн үзэж ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж байна. 20 гаруй их, дээд, коллежийн оюутнууд нийслэлийн бүх автобусны буудал гудамж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын гадна амиа алдсан оюутнуудын зурган дээр “Тэднийг ЕрөнхийлөгчЭнрике Пеня Ньето болон түүний тойрон хүрээлэгчид алсан” гэж бичин наажээ. Харин ерөнхийлөгчийн зүгээс “Оюутнуудын үхэл намайг ч мөн шоконд оруулсан. Энэ хэрэгт би ямар ч хамаагүй” хэмээжээ.

Өнгөрсөн сарын 26-нд Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутан сураггүй болсон юм. Тэдний цогцсыг энэ сарын 6-нд Мерижун мужаас олсон билээ. Жагсагчид хэргийн буруутныг олох хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ