Блэкберри шинэ ухаалаг утсаар тэсрэлт хийнэ

Канадын “Blackberry” компанийг дахин нэр алдартай болгож чадах “Blackberry Passport” ухаалаг утас гоё хийцтэй, өвөрмөц эд зүйлд дуртай хүмүүст лавтай таалагдана.

Шинэ ухаалаг төхөөрөмж бүтээх талаар амжилттай ажиллаж чадсан Apple болон Samsung хоёрын өрсөлдөөнтэй холбогдуулан хүмүүс Blackberry-г бараг мартаж орхисон юм.

Тийнхүү энэ өвөрмөц ухаалаг утасны тухай танд товчхон танилцуулья. Аливаа брэнд тэмцэлгүйгээр бууж өгдөггүй билээ.

Тун саяхан Blackberry компани маш гоё тансаг Porsche Design P9983 гэдэг смартфон үйлдвэрлэсэн бөгөөд харин одоо Passport загварын смартфоноороо дахиад л анхаарлын төвд орж ирлээ.

Түүний нэрнээс нь үзэхэд, энэ смартфон дэлгээгүй паспортын хэлбэр, хэмжээтэй юм. Түүнийг дэлхийн бөмбөрцгийн гурван өөр газар – Дубай, Лондон, Торонто хотод нэгэн зэрэг танилцуулжээ.

Дизайн нь квадрат хэлбэрийн сенсорын дэлгэц, түүнчилэн QWERTY - үсгэн товчлуураараа өвөрмөц юм. Уг загвар маш гайхалтай содон болсон бөгөөд учир нь компани сайн чанарын материал хэрэглэжээ. Смартфоныг гартаа барихад жинхэнэ таашаал төрүүлнэ.

4,5-дюймын дисплей нь 1440 х 1440 пиксель, Gorilla Glass шилтэй юм. Санамжийн 2.2 ГГц, 3 ГБ RAM, 32 ГБ процессор болон дүрсний оптикийн тогтворжуулагчтай 13МР камер бүхий Passport-ын хэрэгслүүд ч аятайхан.

3450mAh гэдэг багтаамж сайтай зай нь холимог ашиглалтаар 30 цаг ажиллах боломжийг смартфонд олгодог. Операцийн 10.3 системийг Amazon Appstoreтай хослуулсан байна. Үнэ нь 599 ам.доллар!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ