Эболагийн эсрэг хандивыг Марк Цукерберг үргэлжлүүлээ

Улс орнууд төдийгүй дэлхийн алдартнууд, бизнесменүүд эбола вирусийн эсрэг өөрсдийн зүгээс хандив өргөсөөр байна. Энэ удаад фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг эхнэрийн хамт хандив өргөжээ. Тэд өөрсдийн нэр дээр байдаг ашгийн бус “Silicon Valley Community” сангаас 25 сая ам.доллар халдварын тархалтын эсрэг CDC санд хандивлажээ.
Тус сангаас уг мөнгийг Гвиней, Либери, Сьерра Леоне зэрэг эболагийн тархац хурдацтай нэмэгдэж байгаа улсуудад зориулахаа мэдэгдсэн юм. “Microsoft”-ыг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен уг санд есөн сая ам.доллар хандивлаж байсан. Одоогоор энэ өвчнийг бүрэн анагаах эм бэлдмэл гараагүй байгаа юм. Эбола вирусийн халдвар Африкын улсуудаас гадна АНУ, Испани, Герман зэрэг орнуудад илрээд байна. Одоогоор энэ өвчнөөр нийт 4447нас бараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ