Хонконгд хүйсээ солиулсан эмэгтэйн гэрлэлтийг зөвшөөрчээ

Хонконгийн дээд шүүхээс хүйсээ солиулсан эрчүүд найз залуутайгаа гэрлэж болно хэмээн зөвшөөрсөн байна. Хонконгийн өнөөгийн хуулинд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглосон байдаг ч давж заалдах шүүх үндсэн хуулийг зөрчсөн шийдвэр гаргаж гэрлэхийг дэмжсэн аж.

Гомдол гаргагч W хэмээх эмэгтэй олон жилийн өмнө хүйсээ солиулах мэс засалд орсон ажээ. Гэсэн ч түүнийг найз залуутайгаа гэрлэхийг Хонконгийн гэрлэх товчоо зөвшөөрөөгүй аж. Учир нь эмэгтэйн төрсний гэрчилгээнд түүний хүйсийг эрэгтэй хэмээн тодорхойлсон юм байна.

W 2010 онд Дээд шүүхэд хандсаны дараа давж заалдах шатны эцсийн шүүхэд гомдол мэдүүлсэн нь ийнхүү амжилттай болжээ. Харин Хонконгийн Засгийн газар түүнийг хүйсээ солиулсан хэдий ч төрсний гэрчилгээгээр эрэгтэй гэж бүртгэгдсэн тул найз залуутайгаа гэрлэхийг зөвшөөрөх нь тус улсын ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглосон хуулийг зөрчсөн хэрэг болно гэж үзэж байна. Энэ нь Хонконгийн шүүх шатанд маргаантай асуудал болон яригдаж байна. Давж заалдах шатны шүүх хүйсээ солиулсан хүмүүсийг “эсрэг” хүйстэнтэйгээ гэрлэхийг хуулинд тусгах хэрэгтэй хэмээн яригдаж эхэлжээ

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ