BBC сайтыг Хятад улс блокложээ

Хонконгт болсон үймээний үеэр цагдаагийнхан нэгэн жагсагчийг харгисаар зодож буй бичлэгийг байрлуулснаас болж,Хятад улс ВВС сайтыг блоклосон тухай Agence France-Presse-д мэдээлсэн байна.
Хятадын Хэв журам сахиулах байгууллагын ажилтнуудын мэдэгдэж буйгаар үймээний үеэр цагдаагийн дөрвөн албан хаагч бэртсэн. Харин баривчлагдсан 45 жагсагчаас нэг ч хүн бэртээгүй хэмээн мэдээлжээ.
Өмнө нь иймэрхүү мэдээллийн сайтуудыг хааж байсан тохиолдлууд багагүй байдаг байна. Тухайлбал, 2012 онд ерөнхий сайд асан Вэн Жибао, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гэр бүлийн хөрөнгө, өмчийн талаар нийтэлснийх нь төлөө The New York сонины болон мэдээллийн Bloomberg агентлагийн сайтуудыг блоклож байжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ