Эболагийн эсрэг вакцин гаргана

Дэлхий дахиныг цочроогооод байгаа Эбола вирусээр өвчлөгсдийн тоо өдөр өдрөөр өсөн нэмэгдсээр байна. ОХУ-ын Эрүүл мэнд, аюулгүй байдлын хяналт, ажиглалтын байгууллагын тэргүүн Анна Попова Эбола вирусын эсрэг тэмцэх НҮБ-ын уриалгын дагуу Баруун Африкт өөрсдийн мэргэжлийн шинжээчдээ илгээх хүсэлт тавьсан. Тэд вирусийн эсрэг вакциныг 6 сарын хугацаанд гаргана гэж мэдэгдсэн юм.
Гэвч эрдэмтдийн таамгаар энэ сарын сүүлч гэхэд уг халдвар тархах магадлал Францад 75 хувь, Их Британид 50 хувьтай байна гэсэн. Түүнчлэн ирэх оны эхний сарын сүүлчийн байдлаар Баруун Африкт 1.4 сая хүн халдвар авна гэсэн тооцоог гаргажээ.
Энэхүү өвчинтэй тэмцэх талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Үндэсний Гвардын болон Пентагоны тэргүүлэгчидтэй уулзлаа. Тэрээр хэлсэн үгэндээ эбола вирусийн дэгдэлттэй холбоотойгоор хүмүүнлэгийн болон боловсон хүчний туслалцаа илгээж, эрчимтэй тэмцэх шаардлагатай гэдгийг тэмдэглэжээ.
Одоогоор Үндэсний Гвардын 4000 цэргийг Баруун Африкт илгээхийн сацуу 100 ор бүхий 17 эрүүл мэндийн төвийг шинээр барих ажлыг эхлүүлэхээр болсон ажээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ