Өөрт нь лай болсон өвчтөнүүдээ тариа хийж хөнөөдөг байжээ

Итали улсад өөрт нь лай болсон өндөр настнуудыг үхэлд хүргэх тариагаар тарьж хөнөөдөг сувилагч бүсгүйг баривчилжээ. Түүнийг Даниэла Пожиалиг гэдэг бөгөөд Луго хотын эмнэлэгт сувилагчаар ажилладаг юм байна.

Тус эмнэлэгт харьцангуй хөнгөн өвчтэй 78 настай эмээ тариа хийлгээд нас барснаас болж түүнийг сэжиглэж эхэлсэн гэнэ. Учир нь түүний тарьсан тариа нь АНУ-д цаазаар авах ялыг гүйцэтгэх бэлдмэлүүдийг үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагддаг калийн хлорид байсан гэнэ.

Яг иймэрхүү байдалтай 38 хүн өнгөрсөн байна. Тиймээс түүнийг энэ хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн шалгаж байгаа юм байна. Оны эхний улиралд уг эмнэлэгт 83 өвчтөн өөд болсноос 26 нь Пожиалигийн ажилладаг тасагт нас барсан, өөр 12 өвчтөнд тэрээр эм тариа хийдэг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ