Эболагаар өвчилсөн сувилагчийг сүрдүүлжээ

АНУ-д эболагаар өвчилсөн анхны тохиолдол өнгөрсөн долоо хоногт илэрсэн. Тэрээр өөрийгөө уг өвчнөөр өвдсөнөө мэдээгүй бөгөөд эмнэлгээс тариа бичүүлэн гадуур эмчлүүлж олон хүнтэй харьцсан байна. Түүнийг өвчтэй гэдгийг мэдсэн даруйд тусгаарлан эмчилгээ хийсэн ч энэ долоо хоногт өнгөрсөн.

Харин түүнийг асарч байсан хоёр сувилагч түүнээс халдвар авсан нь тогтоогдсон байна. Мөн хоёр сувилагчийн нэг нь өвчний вирус тээснээ мэдэхгүй 130 хүнтэй онгоцоор зорчжээ.

Энэ талаар иргэд ихэд бухимдан эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдлыг буруушааж байгаа бол зарим нь түүний аминд хүрнэ хэмээн сүрдүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ