Дэлхийн төгсгөл 2040 оноос эхлэнэ гэв

‘’НАСА” анх удаа дэлхийн сүйрлийн тухай бодит таамаглал дэвшүүлсэн бөгөөд “НАСА”-гийн эрдэмтэд 2040 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дэлхийн төгсгөл ирнэ хэмээн тооцоолсон байна. Тэд энэ талаар UNN EuroSMI агентлагт дэлгэрэнгүй мэдээлсэн бөгөөд 2040 онд дэлхий дээр сая сая хүн амиа алдаж, бөмбөрцгийн тал хувь нь сүйрнэ гэжээ.

Учир нь сарны дэргэдүүр дайран өнгөрөх хар тугалга бүхий солир дэлхийтэй мөргөлдөх магадлал 98 хувь аж. Өнгөрсөн 2011 онд 150 орчим метр овор бүхий “AG5” сансрын биет дэлхийтэй ойрхон зөрсөн гэнэ. Үүнээс 30 жилийн дараа энэхүү солиртой тун төстэй биет дэлхийг мөргөж дэлхийд үлэмж хэмжээний хохирол учруулах боловч хүн төрөлхтөн бүхэлдээ сүйрэхгүй нь. Хэрэв дэлхийн нийт талбайн 1/4 нь солирын дайралтад өртвөл ойролцоогоор 100 сая хүний аминд хүрэх аюултай.

Эрдэмтэд 2013-2016 оны хооронд энэхүү солирын тухай илүү бодитой судалгаа хийж, үнэн мөнийг мэдээлнэ гэв. Тодруулбал, дэлхий рүү ойртон ирж буй солир манай гарагт ямар хор хохирол учруулах талаар 2017 онд үнэн зөв мэдээлэл өгөх юм байна.

Үлэг гүрвэлүүд солирын борооны цохилтод өртсөнөөс хойш олон жилийн дараа хоол хүнсний хомсдолд орж бүрэн устсан гэсэн таамаг бий. Тэгвэл үүнтэй адил солирын цохилтоос үүдсэн гамшиг хүн төрөлхтнийг аажмаар туйлдуулан үгүй хийх магадлалтай гэлээ.

Г.Ганчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ