Баянхошууны 4,6 км замыг өнөөдөр бүрэн нээнэ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 оны 05 дугаар сарын 09-нөөс эхэлсэн Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэл “Хувьсгалчдын гудамж”-ны 4.6 км авто замын ажил бүрэн дуусч өнөөдөр 11:40 цагаас албан ёсоор нээгдэнэ.

Тус замын барилгынажлыг "Экспрессзам" ХХК гүйцэтгэсэн бөгөөд далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж, ресайклдаж, цементээр бэхжүүлсэн суурь, замын доогуур ус зайлуулах 5 төмөр бетон хоолой цутгаж угсрах ажлууд болон гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг бүрэн хийжээ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бага зэрэг аадар бороо орно
Өчигдөр 08 цаг 40 мин