Д.Оюунтуул: Ц.Алдармаа анх виноны шил авч шидсэн

Олны таамаглаж байснаар тэдний хэрүүлийн алимэрэгтэй хүнээс үүдсэн бөгөөд 2013 оноос эхлэлтэй гэнэ. Гэхдээ тэдний дунд нэг залуу байгаагүй. Зөвхөн Ц.Алдармаатай үерхэж байсан залуу эгч дүү шиг нөхөрлөсөн жүжигчдийн дунд яс хаясан гэх. Уг хэрүүлийн алимыг жүжигчид хоёр талаас нь идсээр байгаад ийм эмгэнэлтэй байдалд хүрсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос эхэлсэн Шинэ үе продакшны орон нутгийн аялан тоглолт эхэлсэн бөгөөд Орхон аймагт 27-ны өдөр тоглосон байна. Ингээд тоглолтоо дуусгаад Ц.Алдармаагийн нэгэн найз ирж, вино ууцгаасан аж. Тэгээд нэгнээ ойлгоогүй байсан хоёр найз маргалдаж эхэлсэн бөгөөд Ц.Алдармаа анх виноны шил авч шидсэн гэнэ.

Харин Д.Оюунтуулын гарт ус буцалгагч таараад Алдармаагийн нуруу руу цохисон. Түүн рүү ус цацаагүй гэнэ. Харин маргааш өглөө нь Ц.Алдармаа хүрч ирээд “Чи муу намайг түлсэн, чи ингээд...” гээд буцалсан халуун ус дээрээс нь асгасан байна. Тухайн үед дөнгөж боссон байсан учир майктай байсан бөгөөд хамтлагийн охид майкыг нь тайлж, саван түрхэж өгсөн байна. Түүний түлэгдэлтийг амь насанд аюултай, хүнд гэсэн дүгнэлт гарчээ.

Асуудал ийм дээрээ тулсан тул хоёр тал шүүх байгууллагад хандсан байна. Шүүх хурал зарлагдахаас өмнө Ц.Алдармаа дөрвөн ч удаа Д.Оюунтуулынд очиж ярилцсан ч хэн хэн нь ийм шийтгэл авна гэж төсөөлөөгүй байсан тухай Оюунтуул ярьжээ.

Мөн тэрээр "Алдармааг уучилсан. Намайг эдгэх боломжтой гэсэн. Тиймээс эмчилгээний зардлаа даалгаад эрүүл болчихвол надад гомдох зүйл алга" хэмээжээ. БНСУ-аас түүний зургуудыг үзээд эмчлэх боломжтой. Хэдэн хагалгаагаар эдгэх нь тодорхойгүй гэсэн хариу ирсэн байна. Шүүх хурлын үеэр тэд хамт суусан бөгөөд Д.Оюунтуул эгчийгээ эрүүл болгочихвол би гомдохгүй гэдгээ хэлсэн гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ