Ким Чен Ун Батлан хамгаалахын сайдаа шинээр томилов

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Батлан хамгаалахын сайд Ким Кёк Сикийг огцруулан оронд нь генерал Жан Жон Намыг томилжээ. Энэхүү халаа, сэлгээ нь Хойд Солонгосын удирдагчийн Батлан хамгаалахын салбартаа анхаарал хандуулж байгааг илтгэлээ хэмээн олон улсын ажиглагчид хэлж байна.

Одоогийн байдлаар шинэхэн генерал Жан Жон Нам гэгчийн хэн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга. Ким Кёк Сик нь өдгөө 70 гарч яваа настай бол Жан Жон Нам нь 50 гаруй насны хүн юм байна.

Үүнээс өмнө Ким Чен Ун цэргийн дарга Ри Ён Хог албан тушаалаас нь огцруулсан ба түүнийг мөн л олонд танигдаагүй залуу генералаар сольж байсан удаатай.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ