Эбола өвчнөөр өвчилсөн америкийн сэтгүүлч эдгэрчээ

Эбола өвчний халдвар авсан телевизийн чөлөөт зураглаач Ашока Мукпо эдгэрчээ. Небраска муж улсын эмнэлгийн төвийн төлөөлөгчдийн хэлснийг иш татан Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Тийнхүү тэрээр энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн тус төвийн хоёр дахь өвчтөн болжээ. Телевизийн NBC Newsсувагт ажиллаж байсан 33 настай МукпоЛибери улсадөвчтөнтэй харьцаж, аравдугаар сарын 6-нд америкийн эмнэлэгт хэвтсэн байна.
Сурвалжлагч Эбола өвчний халдвар авсан нь тодорхой болсны дараа Нью-Жерси муж улсын эрх баригчид энэ телевизийн сувгийн сэтгүүлчдийн хэсгийг хорио цээрийн дэглэмд оруулжээ. Гэвч тэднээс өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Анхны өвчтөн 42 настай Томас Эрик Данкан аравдугаар сарын 8-нд нас барсан юм. Үүний дараа АНУ-ын эрх баригчид тус орны нутагт вирусийг тархаахгүй байх арга хэмжээ авч эхлэжээ. Тухайлбал, америкийн томоохон нисэх буудлуудад ирж байгаа зорчигчдод өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, одоо Эбола өвчнөөр дөрвөн мянга гаруй хүн нас бараад байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ