Ялгадсаар хүн эмчилнэ

АНУ-ын Массачусет мужийн Open Biome лаборатори гэдэсний бактеритай хүмүүсийг эмчлэхийн тулд хүмүүсээс ялгадсыг нь худалдаж авахаар болжээ.
Сайн дураар ялгадсаа өгсөн хүмүүст уг байгууллагын зүгээс 40 ам.доллар өгөх юм байна. Мэдээж дээж өгсөн хүмүүсээс төрөл бүрийн халдварт өвчний шинжилгээ авна. Антибиотик эмчилгээг өтгөнөөр орлуулснаар нэг өвчтөн 17000 доллар хэмнэдэг гэсэн судалгааг гаргажээ.
Хэрэв өвчтөн дээжийг өөртөө шууд шилжүүлэн суулгах боломжгүй бол хөлдөөж, тусгайлан ариутгасан капсулыг нь залгина.
Гэдэсний бактериар Америкт жилд 500 мянган хүн шаналж, 14 мянган хүн хорвоог орхидог. Ийм өвчтэй хүмүүст халуурах, шөрмөс татах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ