Хонгконгийн жагсагчид удирдлагуудтай уулзжээ

Хонконгийн ардчиллын төлөө жагсагчид удирлагуудтай өчигдөр уулзжээ. Уулзалтаар тэдний байр суурь зөрчилдсөн байна. Удирдлагууд жагсагчидтай хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа бол жагсагчид ирэх 2017 оны сонгуульд Бээжингийн тавьсан болзлыг эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлсэн байна.
Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогсож байна. Түүнчлэн Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин Бээжингийн эрх баригчид болзолоо яасан ч өөрчлөхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй.
Жагсаал 20 орчим хоног үргэлжилж байгаа бөгөөд жагсаалд оролцогчдын тоо буурсан байна. цагдаа нар болон жагсагчдын мөргөөлдөөнөөс 70 орчим хүн баривчлагдаж, олон хүн бэртсэн. Шүхэрт хувьсгал үргэлжилсээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ