Монголын шинэ цагийн орчуулагчид шагналаа гардаж авлаа

МОЭ-ээс хоёр дахь жилдээ зарласан “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн уралдаан”-ы дүн гарч, шилдэг оролцогчид шагналаа гардаж авлаа.
Уг уралдаанд англи, орос, япон, хятад, франц зэрэг хэлнээс нийтдээ 32 орчуулагчийн 54 өгүүллэг ирүүлснийг МОЭ-ийн Удирдах зөвлөлөөс томилсон тусгай шүүгчдийн баг хянан үзээд дараахь орчуулагчдын бүтээлийг шалгаруулав.
Үүнд: Тэргүүн байрт: С.Номингэрэл АНУ-ын нэрт зохиолч Фрэнк О’Коннорын “Гэрийн эзэн”, Уильям Сарояны “Ганган цагаантай тэр нэгэн зун”

Дэд байрт: Б.Нямдолгор Японы зохиолч Рёносүкэ Акутагавагийн “Кэса, Морита хоёр”, Нацүмэ Соосэкигийн “Бочан”
Гутгаар байрт: Х.Хүчит Сэрбийн зохиолч Милорад Павичийн “Бээлийн дотор”
Тусгай байрт: Б.Алтангүл Францын зохиолч Ги дө Мопассаны “Эцэг, хүү Ото”
Тусгай байрт: Б.Удвал АНУ-ын зохиолч Эүдора Үэлтийн “Бүдэгхэн жим” Тусгай байрт: Б.Урангуа Колумбын зохиолч Габриэл Гарсиа Маркэсийн “Цэнхэр нохойн нүд”
Тусгай байрт: С.Оюунбилэг Японы зохиолч Шига Наояагийн “Сахлын хутга”
Тусгай байрт: Б.Энхжаргал Оросын нэрт зохиолч А.П.Чеховын “Сэтгэгч” зэрэг өгүүллэгүүд шалгарчээ.




СЭТГЭГДЭЛ БИЧИХ