Таны усны мөр: Өдөрт 8000 литр

Хөгжингүй орнуудын оршин суугчид өдөр бүр гайхмаар их цэнгэг ус хэрэглэдэг атал, дэлхийн хүн амын 30 хувь нь усны хомсдолд байсаар байна.

Танд хэрэгтэй бүхнийг үйлдвэрлэхэд ус хэрэглэдэг ба, энэ “үл үзэгдэх” усыг “виртуал ус” гэнэ. Стивен Лихи “Таны усны мөр: Та өдөр бүрийн бүтээгдэхүүндээ хичнээн ус хэрэглэдэг тухай сэтгэл хирдхийлгэсэн баримтууд” гэдэг номондоо: “Бидний хэн нь ч харж байгаа ердийн усыг бодвол виртуал усыг хавьгүй их хэрэглэдэг” бичжээ. Хөгжингүй орнуудад өдөр бүр дунджаар 380 литр ердийн ус, 7500 литр виртуал ус хэрэглэдэг байна. “Таны усны мөр гэдэг нь хэрэглэсэн виртуал болон ердийн усны нийлбэр бөгөөд энэ нь өдөрт 8000 орчим литр байдаг. Нэг литр ус нэг килограмм жинтэй байдаг учир, та худагнаас дөрвөн машинтай тэнцэх усыг татахад хүрнэ” гэж Лихи бичжээ.

Хэрвээ дэлхийн хүн амын 30 хувь нь ус хомс нутгуудад аж төрдгийг харгалзан үзвэл, энэ тоо нь сэтгэл хирдхийлгэж байна. Тийнхүү усны өдөр тутмын дундаж хэрэглээний 15 жишээг дурдая.
1. Таны өглөө уудаг нэг аяга (230 мл) кофенд 140 литр виртуал ус шаардагддаг.
2. Нөгөө талаас, нэг аягадүрдэг цай идээшлүүлэе гэж бодоход, түүнийг тарьж, үйлдвэрлэж, чанахад 34 литр виртуал ус шаардлагатай.
3. Нэг удаа хэрэглэдэг чивхний усны мөр нь 545 литр. Олон удаагийнх нь 15 литр байдаг.
4. Таны муурны иддэг 1 килограмм чийглэг тэжээл бэлтгэхэд 13 880 литр виртуал ус шаардагдна.
5. Нэг жинсэн өмдөнд орох хөвөн тариалж, оёход7570 литр ус хэрэгтэй (угаахад хэрэглэдэг усыг оролцуулалгүйгээр).
6. Нэг килограмм банан үйлдвэрлэхэд 790 литр ус шаардагдана, үнэндээ бол нэг ширхэг бананд 160 литр ус хэрэгтэй гэсэн үг!
7. Нэг нийлэг цамц хийхэд 350 литр, нэг хөвөн даавуун цамцанд 2500 литр ус ордог байна.
8. Нэг литр кетчуп хийхэд 530 литр виртуал ус хэрэгтэй.
9. Таны машины нэг гадуур хаймар үйлдвэрлэхэд 7850 литр ордог.
10. Нэг жижигхэн маргарита пицца хийхэд 1260 литр виртуал ус хэрэгтэй.
11. 750 миллитрийн нэг лонх виски үйлдвэрлэхэд 1218 литр ус шаардагддаг.
12. Нэг таваг нухашинд бараг хоёр литр ус хэрэгтэй.
13. Хоёр килограмм цаас үйлдвэрлэхэд 3000 литр ус шаардагддаг, тэгэхлээр ямар нэг юм хэвлэхийн өмнө бодох юм байна гэсэн үг!
14. Нэг смартфонд 909 литр ус хэрэгтэй.
15. Нэг килограмм үхрийн мах бэлтгэхэд 15400 литр виртуал ус хэрэгтэй, үүний 99 хувь нь тэжээлд ордог.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ