Стив Жобсын угсарсан компьютер 905 мянган доллараар зарагджээ

Эхний Apple-1 компьютерын нэгийг Нью-Йоркт “Bonhams”-ын дуудлага худалдаагаар 905 мянган доллараар худалджээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Энэ нь 1976 оны зун Стив Жобсын гэр бүлийн гарааш дотор “Apple” компанийг хамтран үндэслэгч Стив Возняк нарын угсарсан 50 Apple-1 компьютерийн нэг аж. Apple-1”–ийг яг тэр хэвээр нь хэрэглэгчид өгчээ.
Худалдсан компьютер одоо бүрэн ажиллаж байгаа ажээ. Үүнийг 300-500 мянган доллараар зарагдах байх гэж дуудлага худалдааны ажилтнуудүзэж байсан ч, эцсийн үнэ хүлээлтээс давжээ. Хэн гэдэг хүн худалдаж авсныг зарлаагүй байна.
Стив Жибс, Стив Вокняк нар анх Apple-1 компьютерийг хийсний дараа худалдан авагчдад тийм ч сайн борлуулж чадаагүй ажээ. Гэвч электроникийн “Byte Shop” дэлгүүрийн эзэн Пол Террелл тэднээс 50 ширхэг компьютер худалдан авч, тус бүрийг нь 666 доллар 666 центээр худалдсан байна. Үүний дарааЖобс, Возняк нар бас 150 компьютер угсарч, найз нар болон бусад дэлгүүрт худалдаж анхны ашгаа олж байжээ.
Эхний Apple-1 50 компьютераас хэдхэн нь л үлдсэн байх гэж одоо таамаглаж байна. Энэ дуудлага худалдааны өмнөхөн бас нэг хэвийн ажиллагаатай Apple-1 компьютерыг 2012 онд “Sotheby's”-ын дуудлага худалдаагаар 374,5 мянган доллараар худалджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ