Үндэсний гвардийнхан хэрцгий авирласаар байна

Донбасст гол зогсоох горимыг гол зөрчигч нь Украины тал болохыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид хүлээн зөвшөөрлөө гэж телевизийн “Россия 24” сувгаар мэдээлжээ. Өчигдөр тус байгууллагын сайтад ингэж дурдсан байна. Гал зогсоох горимыг зөрчсөн 75 тохиолдол бүртгэгдсэнийг баримт бичигт мэдээлжээ.
Үүнээс 15-ыг нь баримтжуулан нотлож чадсан байна. Ингэхдээ Киевийн эрх баригчдын хяналтад байдаг цэргийнхэн 13 удаа, харин салан тусгаарлагчдын талаас хоёр удаа гал нээжээ. Энэ нь хэзээ болсныг илтгэлд дурдаагүй байна.
Ажиглагчдыг Дебальцево дахь Украины армийн байрлалаар орох үед тэнд их бууны нэг батарей байсан бөгөөд ингэхдээ орон сууцны байшин барилгаас холгүй байрлаж байсныг тэр жич тэмдэглэжээ.
Украины армийн дайчдын эсрэг ээлжит нотлох баримт, дүрс бичлэг олдсон байна. Украины гэсгээн цээрлүүлэгчдийн нэг машиныг олзолсны дараа уг бичлэгийг олж авсан гэж сүлжээнд дүрс бичлэгийг тавьсан хүмүүс нотлож байна.
Украины үндэсний гвардийн батальоны дайчдын онцлог дүрэмт хувцас болох өнгөлөн далдлах хувцас болон өвдгөвч бүхий цэргийнхэн нэг эрийг жийп машинаас түлхэн буулгаж, буудаад, нүх рүү шидэж байгаа нь бичлэгээс тодорхой харагджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ