Новороссия удахгүй цохигдохыг анхааруулав

Украины цэргийнхэн Донбасст давшилт хийхээр зэхэж байгаа тухай болон Новороссиягийн ирээдүйн талаар БН Донецк Ард Улсынзэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан Игорь Стрелков (Гиркин) мэдэгдэл хийжээ. Одоо Украины зэвсэгт хүчин болон үндэсний гвардийнхан Донецк руу давшилт хийхээр бэлтгэж байгаа тухай тэр ярьсан байна.

Стрелковын ярианы бичлэгийг “Нейромир-ТВ” сувгаар нэвтрүүлжээ. Хэрвээ Киевийн эрх баригчдын цуглуулсан бүх хүчнийг нэгэн зэрэг тулалдаанд оруулвал, “цөөн тоотой, зэвсэг, удирдлага муутай салан тусгаарлагчдын цэргийн ангиуд Оросын тусламжгүйгээр түргэн зуур цохигдож, “Новороссия”дөнгөж төрмөгцөө оршин тогтнохоо болино” гэж уг бичлэгт өгүүлжээ.

Киевийн удирдлага хүчний эрчимтэй ажиллагаа явуулж, цохилтын гурван бүлэглэл Донецк, Макеевка хотыг дайрсны дараа Киевийн эрх баригчид дангаар гал зогсоох тухай зарлана гэж Стрелков хэлсэн байна.

“Товчхон хэлэхэд, Киевийн удирдлага азаа туршиж, тодруулвал түргэн зуур цохилт өгч, гэхдээ өөрсдийн болзлын үндсэн дээр гал зогсоохоор шийдээд байна. Хэрвээ төлөвлөгөө бүтэлтэй болвол, энэ нь 1991 оноос хойш ОХУ-ын хүлээх цэрэг-улс төрийн томоохон ялагдал болж, дотоод улс төрийн ноцтой донсолгоо дагуулна.

Үүнтэй холбогдуулан Украины гэсгээн цээрлүүлэгчдийн төлөвлөгөөг онцгой анхаарч, уг төлөвлөгөө хэрэгжвэл Донбассын орос үндэстэн болон Оросын хувьд учирч болзошгүй үр дагаврын тухай ерөнхийлөгчид мэдээлэхийг Минскийн тохиролцооны биелэлтийг хянаж байгаа Оросын бүх албаны удирдагчдад би уриалж байна” гэж ерөнхийлөгч Владимир Путинд хандсан Стрелковын уриалгад дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ