Орост Эболагийн нэг ч тохиолдол илрээгүй

Эбола өвчний вирус Орост орж ирэхээс сэргийлэх арга хэмжээний хүрээнд эмч нар сүүлийн саруудад тус орны нисэх буудлуудад 3 сая гаруй хүнд үзлэг хийжээ. “Халдварт өвчний шинж тэмдэг бүхий хүмүүс илрээгүй” гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны сайтад мэдээлсэн байна.

Африкийн цар дэгдэлтийн таагүй орнуудаас ирж байгаа хүмүүсийг ажил юмуу сургуулиар нь бүртгэж байна гэж бас тодруулан тайлбарлажээ. Ийм хүмүүсийг 21 өдрийн хугацаатайгаар ажиглаж байгаа ажээ.

Одоогийн цар дэгдэлт нь түүхэн дэх хамгийн аюултай нь юм гэж ДЭМБ-аас тодорхойлоод байгаа. Уг өвчнөөр нас барсан хүний тоо таван мянгаас давж, 10 мянга гаруй хүн халдвар аваад байгаа ажээ.

Сүүлчийн мэдээгээр, Африкийн Мали улсад Эбола өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Саяхан Гвиней улсаас ирсэн хоёр ойтой охинд ийм онош тавьжээ. Хүүхдийг эмнэлэгт хэвтрүүлж, түүнтэй харьцаж байсан бүх хүнийг хорио цээрийн дэглэмд оруулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ