Иванка Трамп ээжийнхээ даашинзаар гоёжээ

Сайн эд яалаа гэж алга болох билээ? Хэрвээ ээж, охин хоёр эгч, дүү шиг харагддаг бол, эхийнхээ хувцасны шүүгээнээс ямар нэг ор тас мартагдсан хуучин хувцсыг яагаад өмсөж болохгүй гэж?

Өнгөрсөн бямба гаригт дизайнер Жозеф Альтузаррагийн хуримд тэрбумтан Дональд Трампын охин Иванка Трамп өөрийн ээж Иваннагийнхаа эртний гоёлыг нь өмсөхөөр шийджээ (бүсгүйн хэлснээр, ээж нь үүнийг мэдээгүй байна).

Оёсноос хойш 23 жил болж байгаа хуучны даашинзыг сонгосон байна. Инстаграмм дахь өөрийн хуудсанд энэ тухайгаа бичжээ. “Боб Мэкагийн оёж өгсөн ээжийнхээ хуучны даашинзыг өчигдөр өмслөө. Ээж Инстаграммд байгаагүй нь сайн хэрэг!

Охин нь ээжийнхээ хувцасны шүүгээг ухахад хэзээ ч хэтэрхий хөгшдөхгүй, тиймээс чиш-ш-шшш” гэж 32 настай Иванка гэрэл зургийнхаа дор бичсэн байна.

65 настай Иванна тэрбумтан Трампаас салахаас хоёр жилийн өмнө 1991 оны арваннэгдүгээр сард энэ даашинзыг анх өмсжээ. Тэгэхэд тэр үсээ сэвсгэр байдлаар засуулсан байна. Иванка ээжийнхээ төрхийг бүхэлд нь дууриагаагүй бөгөөд толийтол самнасан үстэй иржээ. Папарацци нар хуучин зургуудаа ухаж, 23 жилийн өмнөх эртний зургуудыг гаргаж ирсэн байна.

Хоёр эмэгтэй гайхалтай сайхан харагдаж байгааг хэлвэл зохино. Бага насны хоёр хүүхэдтэй (гурван ойтой охин Арабелла, нэг ойтой хүү Жозеф) хэдий ч, гоё бие галбиртай харагдаж, харин гоёл нь түүний гоолиг биеийг улам ч сайхан харагдуулж байна.

Тэр “Shape magazine” сэтгүүлд өмнө нь ярилцлага өгөхдөө, “шилжилтийн насны хүүхэд” шиг л иддэг, гэхдээ гоолиг хэвээр байхын тулд их хөдөлмөрлөдөг гэж ярьжээ. “Би хүүхдүүдээ унтуулсны дараа ялангуяа орой хүчний дасгал хийх дуртай. Би аль нэг хэсэг булчинг сонгож, түүнтэй ажилладаг, ингэсний дараа л унтахаар хэвтдэг” гэж тэр хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ