Путин хатуу үг хэлэв

АНУ, Европын холбоо хоёр Украины байдлыг эмх замбараагүй явдал болгосон юм. Оросын ерөнхийлөгч Сочи хотод мэтгэлцээний “Валдай” клубийн хуралдаан дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдэв.

Украин, Европын холбооны харилцааны талаар далдуур яаран сандран шийдвэр гаргах нь ноцтой эрсдэлтэйг Орос улс америк, европын түншүүдэд анхааруулж, энэ үйл явцыг дагалдан гарсан асуудлуудыг шийдвэрлэх соёлтой яриа хэлцээ хийхийг зорьж байгаагаа илэрхийлж байсан юм гэж Владимир Путин хэлсэн байна.

“Биднийг сонсохыг хэн ч хүсээгүй, хэн ч ярилцахыг хүсээгүй юм. “Энэ бол та нарын ажил биш” гэж бидэнд хэлж байсан. Ярьж хөөрсөн зүйл ердөө л энэ. Хэцүү ч гэсэн, соёлтой яриа хэлцээ хийхийн оронд ажил төрлийг төрийн эргэлтэд хүргэж, улс орныг эмх замбараагүй байдал, эдийн засаг, нийгмийн хүрээг уналт, өсөр их хохиролтой иргэний дайнд оруулсан юм.

Украины хямрал дэлхийн хүчний харьцаа тэнцвэргүй болсныг үр дагавар. Вашингтоны засаг захиргаа дайсан гээчийн хий дүр бий болгож, үүгээрээ холбоотнуудыгаа айлгаж, дэлхийг захирах эрхийг өөртөө авах гэснээр олон улсын тавцанд хүйтэн дайны үеийн удирдлагын схемийг дахин амилуулахаар санаархаж байна гэж Оросын ерөнхийлөгч буруутгасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ