Ардчилсан жагсагчдыг эсэргүүцэгчид гарч иржээ

Хонконгийн ардчиллын төлөөх жагсагчдын эсрэг сөрөг жагсагчид гарч ирсэн байна. Тэдгээр нь жагсаалын улмаас хохирсон автобус, таксины жолооч, бизнесмен эрхлэгчид бөгөөд Хонгконгийн гудамж талбайг даруй чөлөөлөхийг шаардаж байгаа аж.
Тэдний хувьд хөх туузаар жигдэрсэн байсан бол ардчиллын төлөө жагсагчдын хувьдшар туузтай байсан байна. Тэдний хооронд мөргөлдөөн гараагүй ч хөх туузтанууд хэвлэл мэдээллийн ажилтанд зүй бусаар хандаж, зодсон хэрэг гарсан байна.
Ямартай ч олон хоног тэмцсэн жагсагчид санал асуулга явуулж цаашид жагсах эсэхээ шийдэхээр болсон юм. Хэрэв олонхи нь зогсоох санал гаргавал Хонгконгийн удирдлагын хэлэлцээ хийх саналыг хүлээн авах аж.
Э.Үжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ