Порошенко ялж, Тимошенко ялагдав

Украины парламентын ээлжит бус сонгууль дуусав. Орон нутгийн цагаар 20:00 цагт (УБ-ын цагаар даваа гаригийн шөнийн 02:00 цаг) сонгуулийн хэсгүүд хаагдсан байна. 16.00 цагийн (УБ-ын цагаар ням гаригийн 22:00 цаг) байдлаар сонгогчдын ирц 40,42% байжээ.

Дээд Радад 423 депутат сонгогдсоноос нэг мандаттай мажоритар тойргуудад 198,5%-ийн босготой намын намын жагсаалтаар 225 депутат сонгогдсон байна.

Намын жагсаалтын урьдчилсан дүнг сонгуулийн төв комисс бүр даваа гарагийн өглөө гаргахаар амлаж байна. Сонгуулийн албан ёсны дүн арваннэгдүгээр сарын 10-наас хожуугүйгээр тодорхой болох ажээ.

Олон улсын болон үндэсний экзит-пол санал асуулгын (санал өгсний дараа сонгуулийн хэсгээс гарахад нь авдаг санал асуулга) дүнгээр, Дээд Радад долоон нам орсныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

Тийнхүү Петр Порошенкогийн эвсэл (23 орчим %) тэргүүлж байна. Арсений Яценюкийн “Ардын фронт” шалихгүй бага хувиар хоёрт, Львов хотын дарга Андрей Садовыйн “Өөртөө туслах” нам 13,2%-ийн саналаар гуравт орж байна.

Түүнчлэн “Сөрөг хүчний эвсэл” (хуучин бүс нутгийн нам) – 7,6%, Олег Ляшкогийн Радикал нам – 6,4%, үндсэрхэх үзэлт “Эрх чөлөө” нам – 6,3%, Юлия Тимощенкогийн “Батькивщина” нам – 5,6% Дээд радад орохоор байна.

“Барууны сектор”, Украины коммунист нам болон хуучин бүс нутгийн намын Сергей Тигипкогийн “Хүчтэй Украин” нам 3 хүрэхгүй %-ийн санал авснаар парламентад орохгүй болж байна.

VIII удаагийн сонгуулийн Дээд радын ардын депутатуудын төслийн хэлэлцээрийн төсөл нэгэнт бэлэн болсон гэж ерөнхийлөгч Петр Порошенко түрүүнд нь мэдэгдсэн юм. Шинэ эвсэл болон шинэ засгийн газрыг аль болох түргэн эмхлэн байгуулахын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийхээр тэр амлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ