Украины сонгууль Украин, Оросын харилцааны шинж байдлыг өөрчлөхгүй

Оросын улсын Думын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Алексей Пушков ням гаригт болсон Украины Дээд радын сонгууль Оростой харилцах харилцааны шинж байдлыг өөрчлөхгүй, харинтус орны Засгийн газрын хийж болох өөрчлөлт нь аргагүйн эрхэнд гарах өөрчлөлт л байх болно гэж үзэж байна.
Энэхүү аргагүйн эрхэнд гарч болох өөрчлөлт нь жишээлвэл, байгалийн хий, түүнийг тасралтгүй дамжуулах тохиролцоотой холбогдуулан Европын холбооны зүгээс Киевийн удирдлагад үзүүлж буй даралт шахалттай холбоотой юм гэж тэр тайлбарлажээ.
“Мөн яг ийм байдлаар, ЕХ-нд нэгдэх тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыгбүтэн хагас жилээр хойшлуулсан бөгөөд яагаад гэвэл Украин одоо энэ хэлэлцээрийг ерөөс хэрэгжүүлэх чадахгүйгээс тэр” гэж Пушков дурдсан байна.
“Улс оронд өөрчлөлт хийх нөөц боломж одоогийн эрх баригчдад хэрэг дээрээалга. Энэ оронд хөрөнгө мөнгө байхгүй” гэж тэр хэлжээ. Ингэхдээ Украин, Оросын харилцаа туйлын ээдрээтэй байгаа, уг нь Орос улс санхүүгийн тусламжийн эх сурвалж биш байх ч, наанадаж Украины хувьд ашигтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны эх сурвалж болж чадахбайсан юм” гэж Пушков тэмдэглэсэн байна.
“Украинд Америк зөвхөн амсуулах төдий л зүйл өгч байгаа, ингэхдээ энэ нь бараг бүхэлдээ цэргийн зорилгод зарцуулагдаж байна,эдийн засагт нь Америк юу ч өгөхгүй байгаа юм,Олон улсын валютын сан, ЕХ украины эрх баригчдад нэлээд хэдэн тэрбум долларыг үнэрлүүлж, харин маш багахан хэмжээгээр таслан өгч байгаад” Пушков анхаарал хандуулжээ.
“Өөрөөр хэлвэл,үзэл суртлын хувьд чиг баримжаагаа алдсан хүн амтай болон Украиныггаднын нөлөөнд байлгахыг хүсч буй эрх баригчид бүхий улс болсон юм. Үр дүн ийм л байна” гэж тэр хэлээд, Украиныг “гунигт ирээдүй” хүлээж байна гэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ