Google-ийн дэд ерөнхийлөгч шүхрээр үсэрч дээд амжилт тогтоов

Google компанийн дэд захирал Алан Юстас шүхрээр үсрэх дэлхийн дээд амжилт тогтоосныг хэвлэлд мэдээлжээ.
Өмнө нь Австрийн Феликс Баумгартнер дээд амжилтын эзэн байсан юм. Гэвч54 настай Юстас 41,4 мянган метрийн өндөрт гарснаар энэ амжилтыг эвдсэн байна.
Google-ийн дэд ерөнхийлөгч гелигээр дүүргэсэн бөмбөлөгт зүүсэн тусгай капсулаар ийм өндөрт хүрчээ.
“Энэ нь гайхалтай сайхан явдал байлаа. Маш сайхан байсан. Би урьд нь хэзээ ч харж байгаагүй агаар мандлын давхарга, сансрын орон зайн түнэр харанхуйг харлаа” гэж Юстас шүхрээр буусныхаа дараа ярьсан байна.
Давхраа мандалд хүрэх “зам”-ыг хоёр цаг орчмын хугацаанд туулж, харин Юстас тэнд хэдхэн минут байжээ. Цагт 1287 км хурд авсны дараа тэр үсэрсэнбайна.Юстас 5,5 километрын өндөрт шүхрээ задлажээ. Түүнд газардахад бүхэлдээ 15 орчим минут орсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ