Бразилийн ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Бразилийн ерөнхийлөгчөөр Дилма Роуссефф дахин сонгогдлоо. Сонгуулийн эцсийн дүн өчигдөр гарсан бөгөөд тэрбээр нийт сонгогчдын 51,48 хувийн санал авчээ. Дүн гарсны дараа Дилма Роуссефф төв телевизээр иргэддээ талархснаа илэрхийлээд 2010 оноос хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах хөтөлбөрийг үргэлжүүлэхээ амласан байна. Мөн тэрээр төрийн үндсэн салбаруудын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор улстөрийн шинэчлэл хийнэ хэмээсэн байна.

Харин түүний өрсөлдөгч “Ардчилсан нам”-ын дарга Аесио Невес 48,52 хувийн санал авсан бөгөөд ерөнхийлөгчид хандан “Ард түмнээ дээдэлдэг, авлигатай тэмцдэг удирдагч болоорой” хэмээжээ.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Америкийн энэхүү том орны 20 сая гаруй иргэд үгээгүй ядуу байдлаас сугаран гарч, “дундажаас доогуур түвшин” гэсэн нийгмийн ангилалд шилжиж чадсан аж. Дашрамд сануулахад тус улсад 2016 оны олимпын наадам болох билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ