Путины рейтинг буурчээ

Наймдугаар сард дээд цэгтээ хүрсэн Оросын ерөнхийлөгчийн рейтинг буурч эхлэжээ.“Левада-төвийн” санал асуулгын дүн харуулжбайгааг РБКсайтад дурдсан байна.

Хэрвээ наймдугаар сард санал асуулгад оролцогчдын 57 хувь ньПутины төлөө санал өгөхөд бэлэн байсан бол, есдүгээр сард энэ үзүүлэлт ердөө 49 хувь болжээ. Өмнө нь санал асуулгад оролцогчдын тал хүрэхгүй хувь (49 хувь) нь ерөнхийлөгч болох хүнээр Путиныг нэрлэж байсан бол, нэгдүгээр сард энэ үзүүлэлт 29 хувь байсан юм. Тооцоо хийхдээ хэрхэхээ мэдэхгүй байгаа болон санал өгөх бодолгүй байгаа хүмүүсийг хасахад, ерөнхийлөгчийн рейтинг нэг сарын өмнө 87 хувь байснаа 83 хувь болж байна (дөрөвдүгээр сард – 81 хувь, нэгдүгээр сард 66 хувь байсан юм).

Санал асуулгыг есдүгээр сарын 26-наас 29-нд 134 сууринд явуулжээ. Статистик алдаа нь 3,4 хувиас хэтрэхгүй юм.

“Левада-төвийн” орлогч захирал Алексей Гражданкин хэлэхдээ, рейтинг байнга оргил цэгт байж болохгүй, илүү хэвийн утгад буцаж ордог гэжээ.Хэрвээ хоёр үе дараалан үргэлжилвэл, тогтвортой буурч байгаа тухай ярьж болно гэж тэр тэмдэглэсэн байна.

Иймэрхүү бууралт байгааг социологийн бусад томхон албадын санал асуулгын дүн одоогоор харуулахгүй байгаа бөгөөд нэг удаагийн бууралтын дүнгээр чиг хандлагын тухай ярьж болохгүй гэж Кремльд ойр дөт байдаг Иргэний нийгмийн хөгжлийн сангийн удирдагч Константин Костин цохон заажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ