Галт уул идэвхжиж, иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэллээ

АНУ-ын Хавайн арлын иргэдийг яаралтай нүүлгэж шаардлага гарчээ. Учир нь тус арал дээр байдаг галт уулын лава Пахоа тосгон руу урсан орж ирж байгаа гэнэ. Тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.
Галт уулын лава өнгөрсөн ням гаригт цагт 10-15 метр газрыг туулан урсаж байсан бол өнөөдрийн байдлаар /Х.28/ хурд нь цагт хоёр метр болон саарчээ.
Галт уулын лава Хавайн хоёр автозамыг дайрч, зорчих хөдөлгөөнийг хаасан бөгөөд тосгонд 65 метр зайд дөхөж иржээ. Гал сөнөөгчид өдөрт 10 мянган автомашин зорчдог 130-р хурдны замыг лаваас хамгаалах арга хэмжээ авсан ба хэрэв энэ зам хаагдвал 8000 орчим хүн боогдох аюултай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ