Барьцаалагдсан энхийг сахиулагчид суллагджээ

НҮБ-ын дөрвөн энхийг сахиулагч Сирийн Ярмук босогчдын бригадад барьцаалагдсан юм. Тэгвэл энхийг сахиулагчид барьцаалагдсанаасаа хойш таван хоногийн дараа эсэн мэнд суллагдсан байна. Израйль, Сирийн хил дээр орших Голаны өндөрлөгт эргүүл хийж яваад баривчлагдсан ажээ.

Филиппиний засгийн газар босогчдын гарт энхийг сахиулагчид ойр ойрхон барьцаалагдаж байгаатай холбогдуулан энхийг сахиулагчдаа Голаны өндөрлөгөөс эргүүлэн татахыг уриалсан. Энхийг сахиулагчдыг ажиглалтын лагерт эргэж ирснийх нь дараа эмч нар үзлэг хийх юм. Армийн төлөөлөгчид энхийг сахиулагчдыг эсэн мэнд суллагдсанд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Одоогоор суллагдсан хүмүүсийн эрүүл мэндийн байдал тогтвортой байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэднийг ажиглалтын Зиоуани лагерт ирснийх нь дараа эмч нар үзлэг хийх юм байна. Барьцааны иргэдийг суллахад Катарын Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тиймээс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан ги Мүн Катарын Засгийн газарт талархлаа илэрхийлсэн байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ