Еврейн улсыг тунхаглажээ

Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, дэлхий нацизмыг ялсны баярыг тэмдпэглэж байв. Энэ дайнд Европын бараг есөн сая еврей омгийнхны гуравны нэг нь л амьд гарсан ч, тэдний хувьд сорилт бас л дуусаагүй байлаа. Дайны дараа англичууд еврей нарыг Палестин руу нутагт нь буцаахад бас их хязгаарлалт тавьж байжээ.
Үүний хариуд Палестинд чөлөөтэй очихын төлөө британийн эрх баригчидтай тэмцэх зорилго тавьсан “Еврейн эсэргүүцлийн хөдөлгөөн” байгуулагдсан байна. Англичууд тэнгисээр бүслэлт тогтоож, хилд эргүүл тавьсан хэдий ч, 1944-1948 онд 85 мянга орчим хүн нууцаар, заримдаа аюултай замаар Палестинд очжээ.
Улс орны байдал туйлын тогтворгүй, хэрэг дээрээ хямралтай болж, Британийн засгийн газар Палестины асуудал шийдвэрлэхийг НҮБ-д шилжүүлсэн байна.1947 оны арван
нэгдүгээр сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестиныг хоёр улс болгон хуваах тухай тогтоолыг олонхийн саналаар баталжээ.
Британийн мандатын хугацаа дууссан 1948 оны тавдугаар сарын 14-нд Тель-Авив хотын музейд болсон хуралдаан дээр Давид Бен Гурион еврейн шинэ улс буюу Израиль улсын тусгаар тогтнолын тунхаглалыг уншин сонсгосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ