Оросын эсрэг хоригийг цуцлахгүй

Европын холбооны орнуудын байнгын төлөөлөгчид Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний мөрдөжбуй горимыг өөрчлөх үндэслэлийг олсонгүй. РИА Новости агентлаг европын нэг дипломатчийн хэлснийг иш татахдаа, мягмар гарагт болсон уулзалтаар ингэж шийдвэрлэснийг мэдээлжээ.

“ЕХ-ны удирдлагчид болон гадаад хэргийн сайд нарын мэтгэлцээний дараа өчигдөр энэ асуудлыг хэлэлцсэн. Оросын эсрэг ЕХ-ны авсан хязгаарлах арга хэмжээг өөрчлөх шалтгаан одоо алга гэж энэ санал шүүмжлэлийн үеэр өгсөн дүгнэлтийг байнгын төлөөлөгчид дэмжлээ” гэж тэр дипломатч мэдэгдсэн байна.

Оросын эсрэг ЕХ-ныавсан хориг арга хэмжээний үр дагаврыг дахин судлах товыг одоогоор зарлаагүйг тэр бас тэмдэглэжээ. “ЕХУкраины зүүн мнутгийн байдал, ялангуяа Минскийн баримт бичгүүдийн заалт хэрхэн хэрэглэж байгаа асуудлыг цаашид судлана” гэж дипломатч хэлсэн байна.

Аравдугаар сарын 24-нд Германы канцлер Ангела Меркель Брюссель хотод болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр мөн ийм байр суурь баримтлаж байгаагаа мэдэгдсэн юм. Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх арга хэмжээ учир дутагдалтайбайгаагийн сацуу, үүнийг үнэндээ мөрдөхгүй байна гэж тэр хэлжээ.

Гуравдугаар сарын 17-ноос ЕХОросын эсрэг есөн багц хориг арга хэмжээ авч, үүнд 119 хувь хүн болон 23 хуулийн этгээд хамрагдсан юм. Түүнчилэн оросын эрчим хүч, санхүүгийн болон батлан хамгаалах салбарын эсрэг бас хориг арга хэмжээ авсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ