Цагдаа руу сүх барьж халдсан эр Обамаг хөнөөх зорилготой байжээ

Хэв журам сахиулагчид руу сүх барин дайрсан эр лалынхантай холбоотой эсэхийг Нью-Йоркийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
Болсон явдлыг эргэн сануулвал Нью-Йоркийн Куинс дүүрэгт дөрвөн цагдаа гэрэл зурагчнаар зургаа татуулж байтал нэг эр тэдэн рүү гэнэт дайрсан байна. Түүнийг цагдаа нар буудахаас өмнө тэр этгээд хоёр цагдааг гэмтээж амжжээ.
Тэнэсэн суманд нэг эмэгтэй шархадсан байна. Алагдсан этгээдийг Зейл Томсон гэдгийг мэдээлж байна. Лалынхны сайтуудыг ажигладаг америкийн төвийн мэдээнээс үзвэл, цагдаа нарт халдсан этгээд жихадыг дэмждэгээ мэдэгдсэн дүрс бичлэгийг сарын өмнө интернэтэд байршуулсан байжээ.
Мөн мөрдөн байцаалтаар лалын жихадуудыг дэмждэгээр барахгүй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг үзэн ядаж, хэзээ нэгэн цагт заавал ална хэмээн блогтоо бичдэг байсныг тогтоосон байна.
Энэ хэрэг явдал Оттава хотод болсон эмгэнэлт явдлаас хойш нэг хоногийн дараа Нью-Йоркт болсон байна. Тэгэхэд 32 настай Зехаф-Бибо гэгчКанадын парламентын ойролцоох хүндэт харуулын цэргүүд бууджээ. Тэдний нэг нь амь үрэгдсэн юм. Дараа нь Бибо парламентын байшингийн ойролцоо дахин буун дуу гаргаж, энд парламентын шийдвэр гүйцэтгэгчид алагдсан байна.
Мөрдөн байцаалтаас үзвэл, Бибо хэдэн жилийн өмнө лалын шашинд орж, радикал үзэл бодол баримталадаг байжээ. Гэвч тэр Ойрхи Дорнодын лалынхан болон “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байсан эсэх дорвитой нотолгоо одоогоор цагдаагийн байгууллагад байхгүй байна.
Бибогийн энэ үйлдэл нь аравдугаар сарын 20-нд Канадын Квебек хотод лалын шашинт Мартин Рул гэгч этгээд хоёр цэргийг машинаар дайрсан хэрэгтэй холбоогүй гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа ажээ. Сүүлд нь хоёр цэргийн нэг нь нас барсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ