Хоёр хөлөө алдсан ч Эверестэд гарч чаджээ

Шинэ Зеландын иргэн Марк Инглис 1982 онд Шинэ Зеландын "Маунт Кук" ууланд авирч байхдаа хоёр хөлөө хөлдөөсөн байна. Тухайн үед мэс засалчид түүний хөлний өвдөгнөөс доогуур тайрахаас өөр аргагүй болсон бөгөөд хэсэг хугацааны дараа Инглис хоёр хиймэл хөл дээрээ явж эхэлсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй болсон нь түүний мөрөөдлөө биелүүлэх гэсэн чин эрмэлзлийг мохоож чадаагүй юм. Тэрээр Эверестийн оргилд гарах дасгалаа өдрөөс өдөрт дасгалаа хийж байсан бөгөөд 2006 онд авирч эхэлсэн байна.
Авирах явцад хэд хэдэн хүндрэл бэрхшээл тохиолдсны нэг нь 6400 метрийн өндөрт явж байгаад түүний нэг хиймэл хөл хугарч засахад хүрчээ. Тэрээр бүх зүйлийг төлөвлөдөг байсан болохоор энэхүү асуудлаа ч мөн тооцоолж, өөрөө хөлөө сэлбэсэн байна. Марк Эверестийн нэг талаас нь гарч нөгөө тал руу нь буусан байна. Ийм авиралт Эверестийн түүхэнд гурав дахь нь ажээ.
Түүний эхнэр хэлэхдээ, “Тэр амьдралынхаа турш Дэлхийн хамгийн өндөр цэг рүү авирахыг мөрөөддөг байсан” хэмээн хэлж байжээ. Тэрээр ийнхүү мөрөөдлөө биелүүлж чадсан байна. Марк Инглис ямар ч бэрхшээлийг давах сэтгэлийн хүчтэй байхыг харуулсан гайхалтай нэгэн түүхийг бүтээж чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ