Григорий Пушкин мэндэлжээ

Александр Сергеевич болон Наталия Николаевна Пушкиний отгон хүү ГригорийПушкин1835 оны тавдугаар сарын(2) 14-нд Петербургт төржээ.Эцэг нь амь насаа алдахад жаал хүү ердөө хоёр ойтой байж. Эх болон хойд эцэг Петр Ланской нар Григорийг хүний гар харахааргүй өсгөсөн байна. Тэр Пажескийн сургууль төгсгөж, сүүлд дэд хурандаа цолтойгоор чөлөөнд гарчээ.

Григорий тайван, маш төлөв зантай, сайхан сэтгэлтэй хүн байсан байна. 1860 оны эхнээс 1899 онд Михайловское тосгонд байнга шахуу сууж,энэ тосгоныг тордож,тариачдад зориулан эмнэлэг, сургууль, номын сан, настай хүмүүс болон ганц бие зохиолчдын асрамжийн газар байгуулж, үзэсгэлэн, концерт, Пушкиний дурсгалын үдэшлэг, багт наадам зохион байгуулдаг байжээ.

Энэ тосгонд нэг франц эмэгтэй удаан хугацаагаар түүний найз бүсгүй нь байсан бөгөөд хамтран амьдрагч тэд гурван охин төрүүлсэн байна.Охид цаашид хэрхсэн нь тодорхойгүй бөгөөд харин язгууртан хүмүүстэй суусан гэсэн мэдээ л байдаг ажээ.

Григорий 1880 онд 48 настайдаа Варвара Алексевна Мельникова гэдэг эмэгтэйтэй албан ёсоор гэрлэсэн байдаг. Тэд өөрийн гэсэн хүүхэдгүй байжээ. Григорий амьдралынхаа эцсийг хүртэл бие тэнхлүүн, цовоо сэргэлэн хүн байсан бөгөөд олон нийтийн өч төчнөөн үүрэгт ажлыг их идэвхийлэн гүйцэтгэдэг байжээ.

Григорий Александрович Пушкин 1905 оны зургаадугаар сарын (22) 5-нд Вильно хотын ойролцоох Маркучай эдлэн газарт нас баржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ